БСШУСЯ, Евразийн шинжлэх ухааны судалгааг дэмжих холбоотой хамтран 2018 оноос хэрэгжүүлэх хамтарсан төслийн уралдааныг зарлаж байна : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        БСШУСЯ, Евразийн шинжлэх ухааны судалгааг дэмжих холбоотой хамтран 2018 оноос хэрэгжүүлэх хамтарсан төслийн уралдааныг зарлаж байна
        

        1. Ерөнхий

        Хамтарсан төслийн зорилго нь Евразийн бүс нутгийн өмнө тулгарч буй асуудлуудыг шинжлэх ухааны хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхэд чиглэгдэнэ.

        Зохион байгуулагчид

        2018 оны сонгон шалгаруулалтыг дор дурдсан ЕШУСДХ-ны гишүүн байгууллагууд хамтран зохион байгуулж, хэрэгжүүлнэ, үүнд:

        ·         Армени Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны Улсын хороо,

        ·         Беларусь Улсын Суурь судалгааны сан,

        ·         Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шинжлэх ухаан, технологийн академи,

        ·         Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,

        ·         Оросын Холбооны Улсын Оросын суурь судалгааны сан.

        Төслийн сэдэв

        Евразийн орон зай дахь соёлын үүсэл, хөгжлийн талаарх хүн судлал, удам зүйн газар зүй, геоэкологи болон эртний хэл судлалын олон улсын хамтарсан судалгаа.

        “Междисциплионарные исследования в области становления и жизнедеятельности культур Евразийского пространства: антропология, геногеография, геоэкология, палеолингвистика и этнология”

        Төслийн хугацаа, санхүүжилт

        Төсөл хэрэгжүүлэх хугацаа 2-3 жил байх ба хамтарсан төсөл 2018 оны 1 дүгээр сараас эхлэн хэрэгжинэ.

        Төсөл хэрэгжүүлэгч үндэсний судлаачдын санхүүжилтийг ЕШУСДХ-ны гишүүд тус тусдаа хариуцан санхүүжилтийг хэжээг тогтооож санхүүжүүлнэ. Монголын талын санхүүжилт жилийн 15,000 ам доллар хүртэл байна.

        2.        Төслийн материал бүрдүүлэх

        Гурваас дээш орны судлаачдаас бүрдсэн судалгааны баг хамтарсан төслийн саналыг дэвшүүлнэ. Судалгааны багт байгалийн болон нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарын эрдэмтэд багтсан байна.

        Олон улсын судалгааны багийн гишүүд судалгааны зорилго, судалгааны ажлын төлөвлөгөө, төслийн нэрийн талаар зөвшилцөн төслийн удирдагчийг сонгосон байна. Төслийн удирдагч нь төслийн нэгдсэн мэдүүлгийг орос хэлээр ЕШУСДХ-д, монголын талын оролцогч үндэсний мэдүүлгийг БСШУСЯ-д бүртгүүлнэ. Төслийн нэгдсэн мэдүүлгийг pdf файлаар www.eapi-science.org сайтаар мэдүүлж бүртгэлийн дугаар авах ба монголын талын оролцогч уг дугаараар үндэсний мэдүүлгийг www.project.edu.mn сайтаар тус тус мэдүүлнэ. Нэгдсэн мэдүүлэгт дараах мэдээллийг заавал оруулна:

        -          Хамтарсан төслийн нэр

        -          Хамтарсан төслийн товч танилцуулга

        -          Төсөл хэрэгжүүлэх хугацаа

        -          Төсөл хэрэгжүүлэгчдийн талаарх мэдээлэл

        -          Төслийн төсөв

        Төслийн мэдүүлгийг 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 22:00 цаг /Улаанбаатарын цагаар/ хүртэл хүлээн авна.

        3.        Төслийн сонгон шалгаруулалт

        Монголын талын төслийн уралдаанд ирүүлсэн саналын сонгон шалгаруулалтыг “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх журам”-ын дагуу явуулна. Төслийг сонгон шалгаруулахад дараах асуудлуудыг харгалзана:

        -          Дэвшүүлсэн судалгааны ажлын шинжлэх ухааны шинэлэг байдал,

        -          Төслийн нэгдсэн удирдлага, арга зүй, хамтарсан төслийн хүрээнд төлөвлөгдсөн арга хэмжээнүүдийн хэрэгжих боломж,

        -          Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд үүсэх нөлөө,

        -          Судалгааны багийн гишүүдийн чадвар, дадлага туршлага,

        -          Төсвийн үндэслэл,

        -          Залуу судлаачдын оролцоо.

        Үндэсний сонгон шалгаруулатын үр дүнд суурилсан нэгдсэн дүгнэлтийг 2017 оны 4 дүгээр улиралд гаргана.

        Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

        Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар,

        Утас: (976-51)-263181

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах