University fair 2017 өдөрлөг : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        University fair 2017 өдөрлөг
        

        Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төсөл Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль дээр амжилттай хэрэгжиж байна.

        Төслийн Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөрийн Япон талын хамтрагч консорциумын гишүүн их сургуулиудыг танилцуулах “University Fair-2017 өдөрлөг 2017 оны 6 дугаар сарын 4-ний өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн байрны 5 давхарт 504 тоотод зохион байгуулагдах гэж байна. Тус хөтөлбөрт Япон улсаас

        ·     Нагаока технологийн их сургууль

        ·     Кюүшү их сургууль

        ·     Тоёохаши технологийн их сургууль

        ·     Киото технологийн их сургууль

        ·     Нагоя технологийн их сургууль

        ·     Китами технологийн их сургууль

        ·     Кумамото их сургууль

        ·     Кюүшү технологийн дээд сургууль

        ·     Вакаяма их сургууль

        ·     Ямагүчи их сургууль

        нийт 10 их сургуулийн профессор, багш нар хүрэлцэн ирж өөрийн сургуулийн онцлог болон барилга, хүрээлэн буй орчин, архитектур, механик инженерийн салбарын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч оролцоно. Оюутан залуус та бүхэн ШУТИС-ийн Төв номын сангийн байрны 5 давхарт 504 тоотод 14.00-17.00 цагийн хооронд хүрэлцэн ирж сонирхоно уу.

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах