Багш, сурагчид олон улсын олимпиадад оролцоно : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        Багш, сурагчид олон улсын олимпиадад оролцоно
        

        2016-2017 оны хичээлийн жилийн улсын төрөлжсөн олимпиадын нэгдсэн хороо тайлангийн хурлаа хийлээ. Олимпиадад  14 төрлийн хичээлээр 459 багш, 822 суралцагчид мэдлэг, ур чадвараа сорьсон юм. Улмаар 171 багш, суралцагчид алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, зохион байгуулах дэд хороодын бүрэлдэхүүнд 156 эрдэмтэн, багш, докторууд ажиллажээ. 

        Физик, математик, газар зүй, монгол хэл, сэтгэх чадварын олимпиад Хэнтий, Булган, Өвөрхангай, Орхон, Хөвсгөл аймгуудад амжилттай зохион байгуулагдсанаар орон нутагт тухайн мэргэжлийн багш нарын мэргэжил сургалт, арга зүйн дэмжлэг үзүүлэх, тухайн хичээлээр үзэсгэлэн гаргах, сургалт хийх, багш суралцагчидтай уулзалт хийх зэрэг олон ажлуудыг зохион байгуулсан байна.

        Түүнчлэн амжилт гаргасан багш, сурагчид  Бразил, Лондон, Серб, Тайланд, Индонез, Иран улсуудад зохиогдох олимпиадад оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

        Нэгдсэн хороо тайлангийн хурлаа хийж, энэ хичээлийн жилийн улсын олимпиадын онцлог, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа солилцож, олимпиадын дүн, тайланг нэгтгэн хүлээлгэж өглөө.

        2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН УЛСЫН ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАДЫН 3-ЫН ДАВААНЫ НЭГДСЭН ДҮН

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах