Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
        
        УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.06.15) Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк байгуулах болон банкны үйл ажиллагааны тухай 1963 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хэлэлцээр, Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар өргөн мэдүүллээ.  

        Монгол Улс нь Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк (ЭЗХАОУБ)-ны гишүүн улсын хувьд Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк байгуулах, банкны үйл ажиллагааны тухай 1963 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг хүлээн зөвшөөрч, гишүүний эрхээ хадгалах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна. ЭЗХАОУБ-ыг  хуучнаар Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл (ЭЗХТЗ)-ийн гишүүн орнуудын Засгийн газар хоорондын 1963 оны хэлэлцээрийн дагуу үүсгэн байгуулсан бөгөөд манай улс тус хэлэлцээрийг БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1963 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №223 тоот “Хэлэлцээр батлах тухай” зарилгаар  баталсан байна. ЭЗХАОУБ-ны 1963 оны 10 дугаар сарын 22-ны өдөр баталсан Хэлэлцээр болон банкны Дүрэмд 1970 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн протокол, 1977 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн протокол, 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн протокол, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн протоколоор тус тус нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулжээ. Энэ хүрээнд Олон улсын гэрээний тухай хуулийн (шинэчилсэн найруулга) 8 дугаар зүйлийн 2, 9 дүгээр зүйлийн 1, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкыг байгуулах тухай хэлэлцээрт оруулсан  нэмэлт, өөрчлөлтийн тухай 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн протоколыг соёрхон батлах тухай асуудлыг Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж дэмжүүлэн, улмаар УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтсоны дагуу УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, холбогдох санал дүгнэлтийг гаргасан юм байна

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах