шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
        

        Хүүхдүүдийнхээ хөгжил оролцоог дэмжих зорилгоор БСШУСЯ, ГБХЗХГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, “Монгол шуудан” компанитай хамтран “Цахим орчин дах гадуурхал” сэдэвт гар зураг, эссэ бичлэг, олон улсын захидал бичлэгийн уралдааныг зохион байгуулсан юм.

         

        Мөн  Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Монгол ОУБ-тай  хамтран “Би гэр бүлдээ үүнийг хүсдэг” сэдэвт гар зураг,  эссэ бичлэг, шүлгийн уралдааныг үндэсний хэмжээнд  зохион байгуулав. “Цахим орчин дахь гадуурхал” сэдэвт гар зургийн уралдаанд улсын хэмжээнд нийт 3511, эссэ бичлэгт 4625 хүүхэд бүтээлээ ирүүлсэн бол “Би гэр бүлдээ үүнийг хүсдэг” уралдаанд нийт 5000 орчим хүүхдүүд өөрсдийн сэтгэл шингэсэн бүтээлээ илгээжээ. Энэхүү уралдааныг зохион байгуулснаар хүүхэд тэр дундаа өсвөр үеийнхэнд цахим орчинд өөрийгөө болон бусдыг хүндэтгэх зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, зүй бус харилцаанаас урьдчилан сэргийлэх, цахим гадуурхлаас ангид байх талаар мэдлэг, мэдээлэл ач холбогдолтой. “Цахим орчин дахь гадуурхал” сэдэвт гар зургийн уралдааны тэргүүн байрт Дорнод аймаг, Хэрлэн сумын  8 дугаар сургуулийн 4а ангийн сурагч Ц.Билгүүн, эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрт Завхан аймгийн  Тосонцэнгэл сумын  2 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Ш.Лхагважаргал, олон улсын захидал бичих уралдааны тэргүүн байрт Улаанбаатар хотын Багануур дүүргийн  цогцолбор сургуулийн 8а ангийн сурагч П. Гэрэлтуяа нарын бүтээл тус тус шалгарсан юм. Мөн шилдэг оролцоотой сургуулийг тодруулсан бөгөөд тэргүүн байрт нийслэлийн Баянзүрх дүүргийн  Баянзүрх цогцолбор сургууль”-ийн хамт олон шалгарлаа. Хүүхэд багачуудаар овоглосон энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд ХНХЯ-ны Дэд сайд С.Мөнгөнчимэг, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, дэд дарга Б.Халиун, Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга С.Долгорсүрэн, Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн зохицуулалтын газрын дарга П.Цэрэнням, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Флип Эйвэрт, Монгол шуудан компаний гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, Бодлогын хөгжлийн газрын захирал Д.Лхагвадорж нар байлцаж,  шагнал  гардууллаа. 

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах