ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН 2 ДУГААР ХУРАЛ БОЛНО : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН 2 ДУГААР ХУРАЛ БОЛНО
        
        Олон  улсын зөвлөхүүдийн зөвлөлийн 2 дугаар хурал 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Туушин” зочид буудлын Соёмбо танхимд болно. Хурлаар дээд боловсролын салбарт тавигдаж байгаа шинэ зорилго, үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааг судалж уялдуулах талаар санал солилцож зөвлөмж өгнө.

        Хурлын  үеэр ЮНЕСКО-ийн Нийгэм, хүмүүнлэгийн секторын Нийгмийн өөрчлөлт, соёл хоорондын харилцааны салбарын захирал, доктор, профессор Дэндэвийн Бадарч “Нээлттэй, хурдацтай өөрчлөлтийн үе дэхь хөгжиж буй орнуудын дээд боловсрол”, Хонконгийн их сургуулийн Боловсролын сургуулийн Боловсролын бодлогын захирал, профессор Кэй Минг Ченг “Өөрчлөлтийг хийх маргаашийн дээд боловсрол”, Стэнфордын их сургуулийн профессор Сузанна Лоеб “Дээд боловсролын судалгаа, хүний нөөцийн олон улсын чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

        Хурлыг Дээд боловсролын шинэчлэлийн төсөл зохион байгуулж, БСШУСЯ, Азийн Хөгжлийн Банк, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, төрийн болон хувийн өмчит дээд боловсролын сургалтын байгууллагуудын төлөөлөл болох зуу гаруй удирдлага, доктор, профессор, эрдэмтэн судлаач, багш нар оролцох юм.

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах