ТЕНДЕРИЙН УРИЛГА : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        ТЕНДЕРИЙН УРИЛГА
        

        Огноо: 2017.06. 27

        Зээлийн дугаар ба нэр: L2766-MON:  Дээд Боловсролын Шинэчлэлийн төсөл

        Гэрээний дугаар ба нэр: 16/03,  Хөдөө орон нутгийн их, дээд сургуулиудад сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

        Багц 1-16/03.а. Дорнод их сургуулийн Газрын тосны бүтээгдэхүүнийн лаборатори

        Багц 2-16/03.б. Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн харьяа Агроэкологи бизнесийн сургуулийн Сургалтын дадлагын нэгдсэн бааз

        Багц 3-16/03.в. Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн харьяа Технологийн сургуулийн Эрдэм шинжилгээний лаборатори  

        Багц 4-16/03.г. Говь-Алтай аймаг дахь АШУҮИС-ийн харьяа Анагаах ухааны сургуулийн Иммунологи, молекул биологийн лаборатори

        1.          Монгол Улс нь Азийн Хөгжлийн Банкнаас Дээд Боловсролын Шинэчлэлийн төслийг  хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг Хөдөө орон нутгийн их, дээд сургуулиудад сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 16/03 тоот гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна.

        2.            Боловсрол, Соёл, Шинжлэх, Ухаан, Спортын Яам (БСШУСЯ) эрх бүхий тендерт оролцогчдоос Хөдөө орон нутгийн их, дээд сургуулиудад сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг (“бараа”) нийлүүлэх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

        3.            Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг үе шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.

        4.            Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү шалгаруулалтад оролцоно.

        Жилийн дундаж борлуулалт

        Сүүлийн 3 жилд /2014, 2015, 2016/ гүйцэтгэж дууссан эсхүл гүйцэтгэж байгаа гэрээний жилийн дундаж борлуулалтын нийлбэрийн доод хэмжээ дор дурьдсанчилан байна.

        -       Багц 1-16/03.а: 38,400 ам.доллар буюу 94,460,000 төгрөг

        -       Багц 2-16/03.б: 38,000 ам.доллар буюу 93,468,000 төгрөг

        -       Багц 3-16/03.в: 33,900 ам.доллар буюу 83,390,000 төгрөг

        -       Багц 4-16/03.г: 33,900 ам.доллар буюу 83,390,000 төгрөг

        Гэрээний туршлага

        Сүүлийн 3 жилд /2014, 2015, 2016/ үндсэн гүйцэтгэгчээр амжилттай ажилласан гэрээний үнийн дундаж хэмжээ нь дор дурьдсанчилан байна. Гэрээний агуулга ба иж бүрдэл нь нэрлэсэн тендертэй ижил байна.

        -       Багц 1-16/03.а: 19,220 ам.доллар буюу 47,275,000 төгрөг

        -       Багц 2-16/03.б: 19,000 ам.доллар буюу 46,733,000 төгрөг

        -       Багц 3-16/03.в: 16,900 ам.доллар буюу 41,560,000 төгрөг

        -       Багц 4-16/03.г: 16,900 ам.доллар буюу 41,560,000 төгрөг

        5.            Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж иж бүрдэлийг 50,000 төгрөгтэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөр хийх арга нь Дээд боловсролын шинэчлэлийн төслийн Төрийн сан 100900015020 дугаарт дансанд тушааж баримт бичгийг биеэр ирж авна.

        6.            Тендерийг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Улаанбаатарын цагаар 15:00 цагаас эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт багц тус бүрт:  

        Багц 1-16/03.а - 1,200,000.00 төгрөг

        Багц 2-16/03.б - 1,200,000.00 төгрөг

        Багц 3-16/03.в - 1,100,00.00 төгрөг

        Багц 4-16/03.г - 1,100,000.00 төгрөг буюу чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Улаанбаатарын цагаар 15:00 цагт урилгын төгсгөлд заасан хаяг дээр нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

        7.            Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам хариуцахгүй.

        8.            Тендерүүдийг харьцуулахдаа Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд тусгасан холбогдох заалтын дагуу дотоодын давуу эрх олгох аргачлалыг хэрэглэхгүй.

         

        Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам

        Байгууллагын хаяг: Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Н.Урантөгс

        Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44,

         Засгийн газрын III байр

        Давхар болон өрөөний дугаар: БСШУCЯ-ны 5 дугаар давхар, 516-8 тоот

        Аймаг, хот: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

        Шуудангийн дугаар: 210620 а

        Улс: Монгол Улс 

        Утас/Факс: 976-70120940

        И-мейл хаяг: urantugs@mecs.gov.mn

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах