ХААИС БНСУ-ын Жежүгийн их сургуультай хамтран ажиллана : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        ХААИС БНСУ-ын Жежүгийн их сургуультай хамтран ажиллана
        

        БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар БНСУ-ын Жэжүгийн их сургуулийн төлөөллийг өнөөдөр /2017.07.20/ хүлээн авч уулзлаа. 

        Уулзалтад БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Энх-Амгалан, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга болон Жэжү их сургуулийн эрдэмтэн, багш нарын төлөөлөл байлцав. Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Монгол Улсын ХААИС-тай  БНСУ-ын Жежү их сургууль хамтын ажиллахаар болсонд  талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар  болон тус яамны бодлогын хүрээнд ХААИС-д  хэрэгжүүлэхээр төлөвлөж буй  Монгол Улсын Мал эмнэлгийн салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах төслийг бүрэн дэмжихээ мэдэгдэж байна. Нарлаг монгол оронд минь дараа илүү урт хугацаатай, тавтай сайхан зочлоорой” гэв. ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Жежүгийн үндэсний их сургуулийн захирал Ха Хянгжин нар хамтран ажиллах гэрээг үзэглэжээ. Хамтын ажиллагааны хүрээнд төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Дашрамд дурдахад тус сургуулийн багш нар ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуульд ажиллах хугацаандаа нохой, мууранд үнэ төлбөргүй үзлэг хийж,  зөвлөгөө өгсөн байна. 

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах