БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар оюуны спортыг дэмжих бодлого хэрэгжүүлнэ гэв : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар оюуны спортыг дэмжих бодлого хэрэгжүүлнэ гэв
        

        Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өнөөдөр /2017.07.27/ “Дэлхийн цомын тэмцээн-2017”-д зочилж, тэмцээний сүүлийн өргийн тоглолтуудыг үзэж сонирхлоо.
        Энэ сарын 21-нд  эхэлсэн 100 буудалт даамын дэлхийн цомын тэмцээнд ОХУ, Монгол зэрэг нийт есөн орны 58 тамирчин оюун ухаанаа сорьжээ. Улмаар тус тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын тамирчин, дэлхийн 10 удаагийн аварга Алексей Чижов тэргүүлж, удаах байранд А.Гитманский, И.Трофимов нар шалгарав. Харин эмэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын их мастер А.Идрисова, М.Ноговицына нар I, II байрт шалгарч, 2017 оны улсын аварга, спортын мастер Е.Ариунзаяа хүрэл медалийн болзол хангалаа. Манай тамирчид энэ удаагийн тэмцээнд  дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлджээ. Тухайлбал,   “Дэлхийн даамын холбоо”-ны мастер Ч.Хашчулуун, дэлхийн чансааг тэргүүлэгч, олон улсын их мастер Александр Георгиевтай тэнцсэн өргийг мэргэжилтнүүд ихээхэн онцолсон байна. Тэмцээний төгсгөлд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар даамын холбооны удирдлагуудтай уулзаж, санал солилцов. Уулзалтын үеэр БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар оюуны спортыг дэмжих бодлого хэрэгжүүлэх,  эрхзүйн орчинг боловсронгуй болгох, УИХ-аар батлагдсан Биеийн тамир, спортын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд спортын мэргэжлийн холбоодыг дэмжин,  хамтран ажиллахаа илэрхийллээ. 

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах