Энэ хичээлийн жилд ОХУ-д 450 иргэн тэтгэлгээр суралцана : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        Энэ хичээлийн жилд ОХУ-д 450 иргэн тэтгэлгээр суралцана
        

        Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар ОХУ-с Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр /2017.08.15/ хүлээн авч уулзлаа. И.К.Азизов уулзалтын эхэнд "Бидний хамтын ажиллагааны томоохон чиглэл бол боловсролын салбар юм. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол иргэдийн тоо тасралтгүй нэмэгдэж байна. 

         

        2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-д 450 монгол иргэн тэтгэлгээр суралцана. Бид энэ тоог 500 хүртэл нэмэгдүүлэхээр зорьж байна" гэв. Харин БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар "Монгол-Орос хоёр орны харилцаа зуунаар хэмжигдэх түүхтэй билээ. Бид соёл, боловсрол, спорт, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал, ОХУ-ын Соёлын яамтай хамтран ирэх 10, 11 дүгээр саруудад кино өдрүүд, 2018 онд соёлын өдрүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн энэ онд ОХУ-ын БШУЯ, Соёлын яамтай байгуулсан хөтөлбөрийн хугацаа дуусгавар болно. Ирэх онд эдгээр гэрээ, хэлэлцээрийг шинэчлэн байгуулж, ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Мөн ОХУ-ын Спортын яамтай байгуулах санамж бичгийн төслийг хоёр тал үндсэндээ эцэслэн тохироод байгааг дуулгахад таатай байна" гэв. Түүнчлэн соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд 2018 оны хавар ОХУ-ын Пермийн бүжгийн сургуулийг 11 залуу балетчин төгсч ирнэ. Тэд ирмэгцээ УДБЭТ-т ажиллаж, сонгодог урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулах юм. Харин шинжлэх ухааны салбарт ОХУ-ын "Суурь судалгааны сан"-тай байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Судалгааны ажлын үр дүнг сайжруулах зорилгоор 1.000.000 рубль хүртэлх санхүүжилттэй таван томоохон зорилтот төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Үүнээс гадна Монгол Улсын БСШУСЯ-ны зүгээс хоёр улсын үндэсний шигшээ багуудын хамтарсан бэлтгэл, цугларалтыг 2018 оноос ээлжлэн зохион байгуулж, ОХУ-ын өндөр зэрэглэлийн дасгалжуулагчдыг гэрээгээр ажиллуулах саналтай байгаа тухайгаа уулзалтын үеэр илэрхийлэв. Улмаар Монгол Улсын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, спортын мэргэжилтнүүдийг ОХУ-ын Спортын яамны харьяа Сочи хотын Олимпийн академид давтан сургаж, мэргэшүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах