"ШИНЖЛЭХ УХААНЫ 2017 ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ"-ИЙН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        "ШИНЖЛЭХ УХААНЫ 2017 ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ"-ИЙН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
        

        Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 479  дугаар тушаалаар баталсан "Шинжлэх ухааны оны шилдэг бүтээл шалгаруулах журам"-ын дагуу тухайн онд эцэслэн туурвисан бөгөөд шинжлэх ухааны салбарт хувь нэмэр оруулсан, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, онолын өндөр түвшинд боловсруулсан эрдэм шинжилгээний бүтээл болон үйлдвэр үйлчилгээнд нэвтэрч, улс, эх орны эдийн засагт үр ашгаа өгөхүйц техник, технологийн бүтээлийг "Шинжлэх ухааны оны шилдэг бүтээл"-ээр шалгаруулан, жил бүрийн Монголын Шинжлэх ухааны ажилтны өдрөөр шагнаж урамшуулдаг уламжлалтай.

         

        2017 оны "Шинжлэх ухааны шилдэг бүтээл"-ийн сонгон шалгаруулалтад бүтээлээ дэвшүүлэх хүсэлтэй эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгж, эрдэмтдийн хамтлаг, эрдэмтэд, судлаачид материалаа дээр дурдсан журамд заасны дагуу бүрдүүлэн Шинжлэх ухаан, технологийн  бодлогын газарт ирүүлнэ үү. 
        Материалыг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17.00 цаг хүртэл тус яамын 503 тоот өрөөнд хүлээн авна.

        Холбоо барих утас: 260325; 99011588

         

        БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

        ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН БОДЛОГЫН ГАЗАР

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах