МУИС-ийн төлбөрийн нэмэгдэл иргэдэд дарамт учруулж байна : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортАвлигатай тэмцэх
         
      МУИС-ийн төлбөрийн нэмэгдэл иргэдэд дарамт учруулж байна
      
      Боловсрол соёл шинжлэх ухааны яманд, МУИС-ийн захиргаанд 2013 оны хичээлийн жилд МУИС оюутны сургалтын төлбөрөө их хэмжээгээр нэмсэн энэ ядарч зүдэрч хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг хүмүүст ихээхэн дарамт болж ирсэн. Гэвч төлбөрийн яаж иигээд цувуулаад төлье гэсэн боловч заавал 9 сарын 10-с өмнө 50% буюу 900000 мянган төгрөгийг төл гэж тулган шаардаж үгүй бол хичээлд нь суулгахгүй гэсэн тухайн үед 900000 төгрөг байгаагүй учир байсан 400000 мянган төгрөгөө сургалтын төлбөрт төлсөн гэвч заавал 900000 мянгийг төлөх ёстой гэж оюутнуудыг дарамталж зарим багш нар хичээлд суулгахгүй гэж хөөсөн байна. Мөн заасан хугацаанд төлбөр төлөөгүй бол түүнээс хойш буюу 10 11 12 сард төлбөр авахгүй гэсэн байна. тэгээд эхний семистерийн хичээлд суулгахгүй дараа семистерт төлбөрөө төлөөд хичээлдээ суу, өмнөх суугаагүй семистерийн хичээлийн шалгалтаа өгөөд тэнцэхгүй бол хохино гэсэн байна. Ингэж хүний сурч боловсрох эрхийг мөнгөөр боомилж оюутан хүүхдүүдийг дарамталж болохгүй биздээ. Тэр их дээд сургуулийн төлбөрийг шууд төлж чадах ч хүн байна чадахгүй ч хүн байна урьдийнх шигээ цувуулаад төлөөд байж болддоггүй юм уу? Ямар өгөхгүй гэсэн биш хүнийг ингэж дарамталж хүний эрхэд халдаж болж байгаа юм уу ? энэ тал дээр зохих арга хэмжээ авч өгөхийг хүсч байна. Бас энэ их дээд сургуулийн төлбөрийг жил бүр ямар үндэслэлээр нэмээд байдаг юм бэ? Ядуу ардын хүүхдүүд яаж боловсрол эзэмших юм. Сургалтын орчин оюутны байр зэрэгт ямарч сайжирсан зүйл байхгүй байтал тэр олон мянган хүүхдийн төлбөрийг нэмж юу хийдэг юм бэ? бензинээр урагшладаггүй биздээ энэ их сургуулиуд чинь
      ХАРИУ:
      Сайн байна уу. Таны гомдолтой танилцлаа. Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагч нь нэг улиралд суралцах хичээлээ өөрөө сонгодог бөгөөд сонгосон хичээлээ баталгаажуулахыг тулд кредитын төлбөрийг бүрэн төлж барагдуулах учиртай. Та өөрийн санхүүгийн боломжоор тухайн улиралд сонгон суралцах хичээлээ зохицуулах боломжтой. Холбогдох гомдолыг МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба болон сургуулийн оюутны холбоонд хандаж, тодорхой мэдээлэл, зөвлөмж авахыг хүсье.
      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах