ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ
        

        /2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ/

        САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭТИЙН БОЛОН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН

        Засгийн газрын 2017 оны “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай7 дугаар сарын 03 дугаар тогтоолоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны бүтэц, орон тоог, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны “Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” 63 дугаар тогтоолоор тус яамны дэргэдэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг тус тус шинэчлэн баталсан.

                    Салбар зөвлөлийн 2017 оны СЗ/01 дүгээр тогтоолоор “Төрийн албаны зөвлөлийн боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны  дэргэдэх салбар зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна. Ингэхдээ үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний төслийг Салбар зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүллээ.

        Салбар зөвлөлөөс 2017 онд  “Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагааг чанартай төлөвлөн гүйцэтгэж, чадавхжсан салбар зөвлөлийг бүрдүүлж ажиллана.” гэсэн зорилтыг тавин ажиллаж байна.

        Энэ жилийн хувьд нийт 3 чиглэлээр 55 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж, хагас жилийн тайланг гаргаад байна. Үүнд:

        Нэг. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагааны бодлого, төлөвлөлт, гүйцэтгэлийн чиглэлээр 26 үйл ажиллагаа

        Хоёр.Хүний нөөцийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн чиглэлээр 22 үйл ажиллагаа

        Гурав. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны тайлагналын чиглэлээр 7 үйл ажиллагааг тус тус хэрэгжүүлнэ.

                    Дээрх 55 үйл ажиллагаанаас эхний хагас жилийн байдлаар 21 хэрэгжсэн, 11 хэрэгжилтийн шатандаа, үлдсэн үйл ажиллагаа хугацаа болоогүй байна.

                    Хэрэгжилтийг хангасан ажлуудаас онцлон дурдвал:

        Ø  Салбар зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулсан

        Ø  Салбар зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарийг батлуулсан.

        Ø  Салбар зөвлөлийн хуралдааны дэгийг батлуулсан

        Ø  Яамны дэргэдэх “Ёс зүйн хороо”-г байгуулж үйл ажиллагааг эхлүүлсэн

        Ø  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын ажлын байрны сул орон тооны захиалгыг ТАЗ-д хүргүүлж, дүгнэлтийг үндэслэн 5 албан хаагчийг төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаагаар томилох шийдвэрийг гаргасан

        Ø  Орон нутгийн боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагуудад  үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах ажлыг зохион байгуулсан

        Ø  Салбарын хүний нөөц хариуцсан мэргэжилтэнүүдэд зориулж Хууль зүйн яамтай хамтран сургалт зохион байгуулсан

        Ø  Төрийн албан хаагчдын хувийн хэргийг шинэчлэх, бүрдүүлэх ажлыг зохион байгуулсан

        Ø  Төрийн албан хаагчийн цахим хувийн хэрэг болон чөлөөний удирдлагын нэгдсэн системийг байгуулах ажлыг эхлүүлсэн

        Ø  Төрийн албан хаагчдын мэдээлэл, судалгааг нэгтгэн гаргасан

        Ø  Яамны 114 албан хаагч, ажилтныг эрүүл мэндийн багц шинжилгээнд хамруулсан

        Ø  Албан хаагчдыг сайн дурын багштай англи хэлний зуны сургалтад хамруулах ажлыг эхлүүлсэн

        зэрэг ажлуудыг бүрэн хэрэгжүүлээд болно.

                    Салбар зөвлөлөөс 2017 оны ажлын төлөвлөгөөндөө “Салбар зөвлөлийн дунд хугацааны /2018-2020/ төлөвлөгөө”-г батлуулахаар тусгаж уг төслийг боловсруулж байна.

                    Төслийг салбар зөвлөлийн гишүүдэд танилцуулсны үндсэн дээр 2017 оны 10 дугаар сард батлуулж, шаардагдах төсөв, санхүүжилтийг 2018 оны төсөв, дараа онуудын төсвийн төсөөлөлд тусгана.

        САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ, ГАРСАН ШИЙДВЭР, ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ ТООЦСОН БАЙДАЛ, ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛИЙГ АЛБАЖУУЛСАН БАЙДАЛ

                    Тус яамны дэргэдэх салбар зөвлөл нийт 2 удаа хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэх зохих шийдвэрийг гаргалаа.      

         

        Хэлэлцэх асуудал

         

        Шийдвэрийн хэлбэр

         

         

        Хэрэгжилтийн байдал

         

        Хуралдаан 1

        1

        Төрийн албаны салбар зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл

        Салбар зөвлөлийн тогтоол

        №СЗ/02

        Салбар зөвлөлөөс 2017 онд         55 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр батлан хэрэгжилтийг хангаж байна.

        2

        Төрийн албаны салбар зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдааны дэг

        Салбар зөвлөлийн тогтоол

        №3

        Төрийн албаны зөвлөлийн ажиллах журамд заасны дагуу хуралдааны дэгийг батлан мөрдөж байна.

        3

        Төрийн албаны салбар зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарь

        Салбар зөвлөлийн тогтоол

        №4

        Төрийн албаны зөвлөлийн ажиллах журамд заасны дагуу гишүүн тус бүрээр ажил үүргийн хуваарийг батлан ажиллаж байна.

        4

        Салбар зөвлөлийн хэвлэмэл, хуудас тэмдэг батлах тухай

        Салбар зөвлөлийн тогтоол

        №1

        Тогтоол, хуралдааны тэмдэглэл, А5, А4 албан бланк гэсэн 4 төрлийн хэвлэмэл хуудсыг Засгийн газрын хэвлэхэд хэвлүүлж, салбар зөвлөлийн тэмдгийн хамт ашиглаж байна.

         

        Хуралдаан 2

        1

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн                       34 дүгээр шийдвэрийн хэрэгжилтийг хангах тухай /М.Нямхандтай холбогдох/

         

        Салбар зөвлөлийн хурлын тэмдэглэл

        №ХТ/02

        Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, М.Нямхандыг томилохоор тогтсон тухай хуралдааны тэмдэглэл гарч Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны Б/48 дугаар тушаалаар ХОҮХ-ийн мэргэжилтнээр томилов.

        2

        ХШҮДАГ-ын мэргэжилтнээр түр томилогдон ажиллаж буй Б.Батсайханы өргөдөлтэй холбогдох асуудлын тухай

         

         

        Салбар зөвлөлийн хуралдааны тэмдэглэл

        №ХТ/02

        Б.Батсайханы 3 удаагийн өргөдлийг хэлэлцэж, өргөдлийн дагуу үүрэгт ажлаас чөлөөлөхөөр тогтож Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны Б/44 дүгээр тушаалаар ХШҮДАГ-ын мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөв.

         

        3

         

        Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх ёс зүйн хороог байгуулах тухай

         

        Салбар зөвлөлийн тогтоол

        №СЗ/5

        Төрийн албаны зөвлөлийн дагуу байгууллагын албан хаагчдаас авсан саналын дагуу ёс зүйн хороог 5 гишүүнтэйгээр байгуулав.

         


        ОРОН НУТАГ САЛБАРЫН ХЭМЖЭЭНД ХУУЛЬ, ЖУРАМ, ЗААВАР, ТӨРИЙН АЛБАНЫ СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОН БҮРЭН ЭРХЭД ХАМААРАХ АСУУДЛААР АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ ӨГСӨН БАЙДАЛ, ҮР ДҮН

         

        “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлөөс зарим байгууллагад Төрийн албаны тухай хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан баримт бичгийн хэрэгжилттэй танилцаж, зөвлөн туслах ажлыг зохион байгуулах ажлын удирдамж”-ийг Салбар зөвлөлийн даргаар батлуулан 2017 оны 5 дугаар сарын 25-аас 6 дугаар сарын 08-ны хооронд зохион байгууллаа.

        Энэхүү ажлын зорилго нь Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлөөс Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газар болон зарим харъяа байгууллагын үйл ажиллагаатай танилцан Төрийн албаны хууль, тогтоомжийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлаар зөвлөгөө дэмжлэг үзүүлэхэд орших бөгөөд доорх 8 чиглэлээр явагдлаа. Үүнд:

        1. Дүрэм
        2. Дотоод журам
        3. Төлөвлөгөө
        4.  Тайлагнал
        5.  Албан хэрэг хөтлөлтийн стандарт
        6.  Хөдөлмөрийн гэрээ
        7. Тушаал
        8. Хүний нөөцийн асуудал

        Зөвлөн туслах ажилд салбарын 21 байгууллага хамрагдаж, Салбар зөвлөлийн гишүүдээр ахлуулсан 7 баг ажиллалаа.

        Зөвлөн туслах ажлын хүрээнд байгууллагуудаас гаргасан санал, хүсэлтийг судлан салбар зөвлөлийн дунд хугацааны стратеги, хүний нөөцийн сургалтын хөтөлбөрт хийх ажлуудаа тусгах юм.

        ОРОН НУТАГ, САЛБАРЫН ХЭМЖЭЭНД ХУУЛЬ, ЖУРАМ, ЗААВАР, ТӨРИЙН АЛБАНЫ СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН БАЙДАЛ

                    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдтай нийслэл, 21 аймгийн Засаг дарга нар үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын томилдог боловсролын 61, соёл урлагийн 19, шинжлэх ухааны 3, биеийн тамир, спортын 1 байгууллагын дарга нар тус тус Төсвийн ерөнхийлөн захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулдаг.

                     Орон нутаг, салбарын хэмжээнд хууль, журам, заавар, төрийн албаны стандартын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг дээрх байгууллагуудад жил бүр хуваарь, удирдамжийн дагуу хийж байна.

                    Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолоор болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар батлан салбарын хэмжээнд хэрэгжилтийг хангах журам, дүрэм, хөтөлбөрийн хэрэгжилтийн  байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх ажлыг хариуцсан нэгж, эрх бүхий мэргэжилтнүүдийн оролцоотой зохион байгууллаа.

                    Тухайлбал: Дараах томоохон ажлуудыг хэрэгжүүллээ. Үүнд:

              I.        Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд 2016 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээний хийв.

            II.        Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтэд Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний журам”-ын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, БСШУС-ын сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэв.

           III.        Аймаг, нийслэл, дүүргүүдийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2016 оны үйл ажиллагааны тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийв.  

          IV.        Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын зорилтуудын хэрэгжилтийн тайланд хийж, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг ЗГХЭГ-т хүргүүллээ.

           V.        Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын баталсан удирдамжийн дагуу Монголын Үндэсний музейн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийв.

          VI.        Монгени, Монгол Улсын боловсролын их сургууль, Насан туршийн боловсролын үндэсний төвийн үйл ажиллагаанд тус тус дотоод аудит хийв.

        1.    ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААС ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖИЛ, ҮР ДҮН, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ДАВТАН СУРГАХ ХЭРЭГЦЭЭГ СУДЛАН ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖИЛ, ҮР ДҮН

        Энэ хүрээнд дараах 2 төрлийн ажлыг зохион байгуулж байна.

                    Нэг. “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны албан хаагчийн сургалтын хөтөлбөр”-ийг шинээр боловсруулах

                    “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны албан хаагчийн сургалтын хөтөлбөр”-ийн хэрэгжилт  2016 оноор дууссан тул Салбар зөвлөлийн 2017 оны ажлын төлөвлөгөө, дунд хугацааны стратегид “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны албан хаагчийн сургалтын хөтөлбөр”-ийг шинээр боловсруулахаар тусган ажиллаж байна.

                    Сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа дараах хэд хэдэн зарчмыг баримталж байна.

        ·        Сургалтын чиглэл нь албан хаагчийн эрэлт, хүсэлтэд тулгуурласан байх

        ·        Ажлын байранд тавигдах шаардлагатай уялдсан байх

        ·        Ажлын байр, албан тушаал, мэргэжлийн чиглэлийн дагуу байх

        ·        Байгууллагын зорилт, зорилго үйл ажиллагааны хэрэгжилтийг хангахад чиглэсэн байх

        ·        Сургалтын баримт бичиг нь /эрх, зөвшөөрөл, гэрчилгээ/ мэргэшлийн болоод хууль, эрх зүйн хүрээнд зөвшөөрөгдсөн байх

        ·        Сургалтын агуулга, чанар нь эрэлт хэрэгцээг хангасан байх,

        ·        Сургалтын хамрах хүрээ, үргэлжлэх хугацааны хувьд тогтвортой байх

        Хөтөлбөрийн чиглэлийг дараах 2 байдлаар авч үзэж байна.

        1.    Төрийн албан хаагчийг ажлын байрны чиглэлээр мэргэшүүлэх- Тухайн албан хаагчийг ажлын байр, албан тушаал, гүйцэтгэж буй болон ойролцоо ажил мэргэжил, үйл ажиллагааны чиглэл, төрийн албаны ёс зүй, хууль, эрх зүйн чиглэлээр мэргэшүүлэх, нарийн мэргэшүүлэх, ахисан түвшний сургалтад хамруулах гэх болно.

        2.    Хувь хүний хөгжлийг дэмжиж, чадавхижуулах- боловсролын зэрэг ахиулах, давхар мэргэжил эзэмших,  гадаад хэл, эрүүл мэнд гэх мэт болно.

        Хөтөлбөрийг төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2017 оны 3 дугаар улиралд багтаан батлуулна.

                    Хоёр. Албан хаагчдыг сургалтад хамруулах

                    Яам, харъяа байгууллагын удирдлага, албан хаагчдад захиргааны удирдлага, хүний нөөц, эрх зүйн сургалт зохион байгуулахад шаардагдах 30.0 сая, номын гарын авлагыг хэвлүүлэхэд 10.1 сая төгрөгийг тус тус 2017 оны төсөвт суулган батлуулсан.

        Сургалтыг мэргэжлийн чиглэлээр:

        - гадаадад сургалтад хамруулах

        -төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн сургалт зохион байгуулах

        -“мэдээллийн цаг”-ийн хүрээнд танин мэдэхүйн сургалт, мэдээлэл хийх

        зэрэг чиглэлээр зохион байгууллаа.

        Эхний хагас жилийн байдлаар:

        1. Удирдлагын академийн гарагийн менежерийн сургалтад 1 албан хаагчийг хамруулахаар нэр дэвшүүлснээс гадна тус академи дээр албан хэрэг хөтлөлтийн болоод төрийн албаны ёс зүйн сургалтад тус бүр 2 албан хаагчийг хамрууллаа.
        2. Эрхэлж буй албан тушаал, мэргэжлийнхээ чиглэлээр 25 албан хаагч 9 улсад 3-21 хоногийн сургалтад тус тус хамрагдсан байна.
        3. Японы Жайка олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсын дотоод аудитын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн зорилтот яамаар БСШСЯ сонгогдон ажиллаж байгаа билээ. Энэ хүрээд дотоод аудитын үе шат тус бүр дэх ажлын талаар /төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагнал/ 2017 оны 5 дугаар сард 8 удаагийн ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулж, ХШҮДАГ-ын холбогдох мэргэжилтнүүд хамрагдлаа.
        4. Яамны албан хаагчдын дунд Захиргааны ерөнхий хуулийн талаарх сургалтыг                  3 удаа, Хууль тогтоомжийн тухай хуулийг  2 удаа тус тус зохион байгуулаад байна.
        5. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын байцаагчийг урьж цалин, нэмэгдэл, жирэмсний, ажилгүйдлийн тэтгэмж, эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн талаарх хууль, дүрэм, журмын талаар болон түүнийг бодох талаарх сургалтыг зохион байгууллаа.

        Сайн дурын багштай  англи хэлний зун, намрын 2 ээлжийн сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Уг сургалт нь 10-15 хүнтэй 1 анги хичээллэх бөгөөд сургалт, түвшнээс шалтгаалаад 30-45 хоног хичээллэнэ.

        ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ АСУУДЛААР ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖИЛ, ҮР ДҮН

                    Энэ хүрээнд хөтөлбөрийн баримт бичгийг боловсруулах, арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулах гэсэн 2 үндсэн төрлийн ажлыг хэрэгжүүллээ.

                    1.Салбар зөвлөлийн 2017 оны ажлын төлөвлөгөөнд “Албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр” боловсруулах ажлыг тусган баримт бичгийн төслийг боловсруулж байна. 

                    Уг хөтөлбөр нь:

        ·        Албан хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэхэд таатай, хэвийн орчин, нөхцлийг бүрдүүлэх,

        ·        Эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах чиглэлээр бодлого, чиглэлийг тодорхойллоо.

                    -Албан хаагчдыг эрүүл мэндийн сорилд жил бүр, багцийн шинжилгээнд 3 жил тутамд хамруулж ирсэн. Энэ жил Улаанбаатар Сонгдо эмнэлэгт багцийн шинжилгээнд 114 албан хаагчийг хамрууллаа. 

        -Эрүүл мэндийн 5 чанараар бүх албан хаагчдын бие бялдрын түвшинг тодорхойлох сорилыг явуулж, мэргэжлийн эмч 5 чанар тус бүрээр зөвлөгөө, мэдээлэл өгөв. 

        -Эрүүл мэндийн чиглэлээр Арьсны өвчин судлалын үндэсний төвтэй хамтран албан хаагчдыг харшлын шинжилгээ, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран хавдрын маркерийн шинжилгээнд тус тус хамруулахаас гадна илүүдэл жин, чихрийн шижин, даралт, зүрх судасны гэсэн 4 өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах талаар төрлийн багц зөвлөмжийг хэвлүүлж түгээхээр бэлтгэлийг хангаж байна. 

        ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, НЭР ДЭВШҮҮЛСЭН АЖИЛЛАГАА, ИЛ ТОД НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫГ ХАНГАСАН БАЙДАЛ, ҮР ДҮН

        Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор тус яам нь 106 орон тоо, 15 нэгжтэйгээр байгуулагдсан. Эдгээр 15 нэгж нь 8 газар, 7 хэлтсээс бүрдэх бөгөөд Төрийн захиргааны удирдлагын газар, Санхүү, эдийн засгийн газрын дарга нь өмнө эрхэлж байсан албан тушаалдаа буцаан томилогдсон бөгөөд бусад газрын даргын ажлын байрны сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, нээлттэй сонгон шалгаруулалт явагдсан болно. /Хүснэгт-1/

         

        Тухайн албан тушаалдаа болон шилжин томилогдсон

        Дэвшин томилогдсон

        Шинээр томилогдсон

        1.Боловсролын бодлогын газар

        1

        -

        -

        Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

        -

        -

        1

        Соёл, урлагийн бодлогын газар

        -

        -

        1

        Шинжлэх ухаан, технологийн газар

        -

        -

        1

        Биеийн тамир, спортын бодлогын газар

        -

        -

        1

        Төрийн захиргааны удирдлагын газар

        1

        -

        -

        Санхүү, эдийн засгийн газар

        1

        -

        -

        Хяналт-шинжилгээ, дотоод аудитын газар

        -

        -

        1

        Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтэс

        -

        1

        -

        Суурь, бүрэн дунд

        боловсролын хэлтэс

        -

        1

        -

        Дээд боловсролын хэлтэс

        -

        -

        1

        Инноваци, өндөр                     технологийн хэлтэс

        -

        1

        -

        Хуулийн хэлтэс

        -

        -

        1

        Гадаад хамтын    

         ажиллагааны хэлтэс

        -

        -

        1

        Хөрөнгө оруулалт,

        үйлдвэрлэлийн хэлтэс

        -

        -

        1

        Нийт

        3

        3

        9


        Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн захиргааны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж, тэнцсэн иргэдийг Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1-т заасны дагуу төрийн захиргааны удирдах албан тушаалд туршилтын 1 жил хүртэлх хугацаагаар  томилоод байна.

        Томилогдсон талаарх мэдээллийг дараах хүснэгтээр харуулав./Хүснэгт/

        Нэгжийн нэр,                               томилогдсон иргэн

        Төрийн албаны салбар                           зөвлөлийн дүгнэлт

        Үүнээс төрийн захиргааны удирдах албан тушаалд томилогдсон

        ТАЗ-ийн тогтоолын огноо, дугаар

        Сонгон шалгаруулалтад оролцоогүй

        Удирдлага-15

        1

        Боловсролын бодлогын газар

         2017. №97

         

         2017. №64

        2

        Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

         2017. №78

         

         2017. №Б/57

        3

        Соёл, урлагийн бодлогын газар

         2017. №96

         

         2017. №66

        4

        Шинжлэх ухаан, технологийн газар

         2017. №77

         

         2017. №Б/57

        5

        Биеийн тамир, спортын бодлогын газар

         2017.№263

         

         2017. №Б/58

        6

        Хяналт-шинжилгээ, дотоод аудитын газар

         2017.№262

         

        -

        7

        Сургуулийн өмнөх, бага  бага           боловсролын хэлтэс

         

        1

         

        8

        Суурь, бүрэн дунд

        боловсролын хэлтэс

         

        1

         

        9

        Дээд боловсролын хэлтэс

         

        1

         

        10

        Инноваци, өндөр өндөр                     технологийн хэлтэс

         

        1

         

        11

        Хуулийн хэлтэс

         

        1

         

        12

        Гадаад хамтын    

         ажиллагааны хэлтэс

         

        1

         

        13

        Хөрөнгө оруулалт,

        үйлдвэрлэлийн хэлтэс

         

        1

         

         

         

        Нийт 13

         

        6

        7

         


        ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНИЙ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ, НЭР ДЭВШҮҮЛСЭН АЖИЛЛАГАА, ИЛ ТОД НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫГ ХАНГАСАН БАЙДАЛ, ҮР ДҮН

        Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны ажлын байрны сул орон тоог  Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлөөс баталсан холбогдох журмын дагуу нөөцөөс нэр дэвшүүлэх ажлыг зохион байгууллаа. /Хүснэгт-1/

           

        Нэр

        Одоо эрхэлж буй албан тушаал, томилогдсон хугацаа

        Ажлын байрны сул орон тоо гарсан үндэслэл

        Төрийн албаны шалгалт өгсөн хугацаа

        Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн хугацаа

         Яаманд орсон, хугацаа

         
         

        1.ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХЭЛТЭС

         

        1

        Л.Отгонжаргал

        Сургуулийн өмнөх, дээд боловсролын салбарын барилга, засварын төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн /түр/

        Бүтцийн өөрчлөлтөөр  Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс шинээр байгуулагдаж, бий болсон ажлын байр

        2008

        6/30/1905

        2016

         

        2

        Т.Сумъяа

        Боловсролын салбарын тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн /түр/

        Өмнө ажиллаж байсан мэргэжилтэн өөр ажилд шилжсэн тул сул ажлын байр бий болсон.

        2006

        2007

        2016

         

        3

        Ж.Цэрэннадмид

        Яам, харьяа байгууллагын төрийн сангийн зохицуулалт, ерөнхий баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн /түр/

        Бүтцийн өөрчлөлтөөр Санхүү, эдийн засгийн газарт  шинээр бий болсон ажлын байр

        2016

         

        2013

         

        4

        Ү.Дэлгэрмаа

        Салбарын арга хэмжээ, тусгай зориулалтын шилжүүлэг, хөрөнгө оруулалтын санхүүжилт хариуцсан мэргэжилтэн /түр/

        Бүтцийн өөрчлөлтөөр Санхүү, эдийн засгийн газарт  шинээр бий болсон ажлын байр

        2005

        11/25/2005

        2014

         

        5

        Б.Үзмээ

        Боловсрол, шинжлэх ухааны салбарын төрийн сангийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн /түр/

        Бүтцийн өөрчлөлтөөр Санхүү, эдийн засгийн газарт  шинээр бий болсон ажлын байр

        2016

         

        2011

         

        6

        П.Уранчимэг

        Хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн

        Бүтцийн өөрчлөлтөөр Санхүү, эдийн засгийн газарт  нэмэгдсэн ажлын байр

        2016

         

        2016



                    Дээрх 6 сул орон тоонд нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн 2017 оны                   6 дугаар сарын 8-ны өдрийн “Төрийн жинхэнэ албан тушаалд нэр дэвшүүлэх тухай”                743 тоот дүгнэлтийн дагуу Сургуулийн өмнөх, дээд боловсролын салбарын барилга, засварын төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн,
        Боловсролын салбарын тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн,   Яам, харьяа байгууллагын төрийн сангийн зохицуулалт, ерөнхий баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн, Салбарын арга хэмжээ, тусгай зориулалтын шилжүүлэг, хөрөнгө оруулалтын санхүүжилт хариуцсан мэргэжилтний ажлын байранд төрийн жинхэнэ албан хаагчаар томилох асуудлыг судлана.

        ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНИЙ БОЛОН УДИРДАХ АЖИЛТНЫ НӨӨЦИЙН САН БҮРДҮҮЛЖ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛСЭН БАЙДАЛ, ҮР ДҮН

        Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2.1 дүгээр заалтыг  үндэслэл болгон нэр бүхий дараах 10 иргэн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй байна. /Хүснэгт-1/

        Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн санд

        Нэр, албан тушаал

        Нөөцөд бүртгэсэн үндэслэл

        1

        Ж.Цэрэннадмид- Яам, харьяа байгууллагын төрийн сангийн зохицуулалт, ерөнхий баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн /түр/

        Төрийн жинхэнэ албан хаагчийн хаагчийн шалгалтыг санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтний    /АА-10/ ажлын байрны сул орон тоонд өрсөлдөж нөөцөд бүртгэлтэй.

        2

        Ү.Дэлгэрмаа- Салбарын арга хэмжээ, тусгай зориулалтын шилжүүлэг, хөрөнгө оруулалтын санхүүжилт хариуцсан мэргэжилтэн /түр/

        УИХ-ын ТГ-ын төсөв, хөрөнгө, зарцуулалт, судалгаа, шинжилгээ, хуваарилалт, нягтлан бодох бүртгэлийн асуудал хариуцсан референтийн ажлын байрны сул орон тоонд өрсөлдөж, нөөцөд бүртгэлтэй.

        3

        Б.Үзмээ- Боловсрол, шинжлэх ухааны салбарын төрийн сангийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн /түр/

        Архангай аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Захиргаа, хяналтын албаны даргын /ТЗ-7/  ажлын байрны сул орон тоонд өрсөлдөж, нөөцөд бүртгэлтэй.

        4

        П.Уранчимэг-Хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн

        Төрийн жинхэнэ албан хаагчийн хаагчийн шалгалтыг санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтний /АА-10/ ажлын байрны сул орон тоонд өрсөлдөж нөөцөд бүртгэлтэй.

         

        Б.Төрийн жинхэнэ албан тушаалын удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтанд хамрагдсан нөөцөд байгаа иргэний жагсаалт /2017 он/

        Ажлын байрны ангилал, зэрэглэл:   ТЗ-12 

         

        Ажиллахыг сонирхож шалгалт өгсөн

        Иргэний мэдээлэл

        Нийт оноо

         

        Тайлбар

        Байршил

        Байгууллагын нэр

        Ажлын байр

        Эцэг (эх)-ийн нэр

        Өөрийн нэр

        Нэр

        Орон тоо

        Ангилал зэрэглэл

        1

        Улаанбаатар

        СУБГ

        Дарга

        1

        ТЗ-12

         

        Наваанжанцан

        Болд

         

        2017 онд томилсон

        2

        Улаанбаатар

        БХЗГ

        Дарга

        1

        ТЗ-12

         

        Мөнхбаяр

        Мөнхбаатар

         

        2017 онд томилсон

        3

        Улаанбаатар

        БХЗГ

        Дарга

        1

        ТЗ-12

         

        Жанчивдорж

        Эрдэнэ

         

        нөөцөд

        4

        Улаанбаатар

        ХШҮДАГ

        Дарга

        1

        ТЗ-12

         

        Зөвөө

        Энхболд

         

        нөөцөд

        5

        Улаанбаатар

        ХШҮДАГ

        Дарга

        1

        ТЗ-12

         

        Түдэв

        Цэрэнбадрал

         

        нөөцөд

        6

        Улаанбаатар

        ШУТГ

        Дарга

        1

        ТЗ-12

         

        Түдэв

        Ган-Эрдэнэ

         

        2017 онд томилсон


        ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН НӨӨЦИЙН САН БҮРДҮҮЛЖ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛСЭН БАЙДАЛ, ҮР ДҮН

        Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолооир батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2.2 дугаар заалтыг  үндэслэл болгон нэр бүхий дараах 19 иргэн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй байна.

        А.Төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаад нөөцөд бүртгэгдсэн иргэд:

        Нэр

        Ажиллаж байсан албан тушаал

        Нөөцөд бүртгэгдсэн үндэслэл

        1

         Л.Лувсанжамц

         Инноваци, өндөр технологийн газрын дарга

        Бүтцийн өөрчлөлтөд орж Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дүгээр заалтаар нэг удаагийн тэтгэмж авсан

        2

         Ж.Даваасамбуу

         Шинжлэх ухаан, бодлого зохицуулалтын газрын дарга

        Бүтцийн өөрчлөлтөд орж Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дүгээр заалтаар нэг удаагийн тэтгэмж авсан

        3

         Д.Гантөмөр 

         Соёлын бодлого, зохицуулалтын газрын дарга

        Бүтцийн өөрчлөлтөд орж Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дүгээр заалтаар нэг удаагийн тэтгэмж авсан

        4

         Б.Гантулга 

         Сургуулийн өмнөх, бага боловсролыэ хэлтсийн дарга

        Бүтцийн өөрчлөлтөд орж Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дүгээр заалтаар нэг удаагийн тэтгэмж авсан

        5

         П.Эрхэмбулган

        Дээд боловсролын хэлтсийн дарга

        Бүтцийн өөрчлөлтөд орж Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дүгээр заалтаар нэг удаагийн тэтгэмж авсан

        6

        М.Оюунцэцэг

        ХШҮДАХ-ийн дарга

        Бүтцийн өөрчлөлтөд орж Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дүгээр заалтаар нэг удаагийн тэтгэмж авсан

        7

         Н.Туяа

         Гадаад, хэмтын ажиллагааны хэлтсийн дарга

        Бүтцийн өөрчлөлтөд орж Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дүгээр заалтаар нэг удаагийн тэтгэмж авсан

        8

         Ц.Түвшинбаяр

         Мэргэжилтэн

        Бүтцийн өөрчлөлтөд орж Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дүгээр заалтаар нэг удаагийн тэтгэмж авсан

        9

         Л.Энх-Амгалан

         Мэргэжилтэн

        Бүтцийн өөрчлөлтөд орж Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дүгээр заалтаар нэг удаагийн тэтгэмж авсан

        10

        Б.Оюундэлгэр

         Мэргэжилтэн

        Бүтцийн өөрчлөлтөд орж Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дүгээр заалтаар нэг удаагийн тэтгэмж авсан

        2

        Д.Лянхуяа

         Мэргэжилтэн

        Бүтцийн өөрчлөлтөд орж Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дүгээр заалтаар нэг удаагийн тэтгэмж авсан

        13

        Л.Мөнхтуяа

         Мэргэжилтэн

        Төрийн албаны тухай хуулийн 23.3.2 дугаар заалтаар чөлөөлөгдсөн.

        14

        Г.Ундраа

         Мэргэжилтэн

        Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1 дэх хэсгийн дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа.

        15

        Я.Алтанцацрал

         Мэргэжилтэн

        Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1 дэх хэсгийн дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа.

        16

        Б.Бадамжав

         Мэргэжилтэн

        Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1 дэх хэсгийн дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа.

        17

        Т.Туяацэцэг

         

         

         

         Мэргэжилтэн

        Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1 дэх хэсгийн дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа.

        18

        Л.Отгонжаргал

        Сургуулийн өмнөх, дээд боловсролын салбарын барилга, засварын төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн /түр/

        Төрийн албаны тухай хуулийн 23.4 дүгээр заалтаар чөлөөлөгдсөн. Тус яаманд шилжин ирсэн

        19

        Т.Сумъяа

        Боловсролын салбарын тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн /түр/

        Төрийн албаны тухай хуулийн 23.4 дүгээр заалтаар чөлөөлөгдсөн. Тус яаманд шилжин ирсэн

         

        ЁС ЗҮЙН ХОРООГ АРГА ЗҮЙН УДИРДЛАГААР ХАНГАЖ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭГ САХИУЛАХ АСУУДЛААР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ, АЖИЛЛАСАН

        БАЙДАЛ, ҮР ДҮН

        Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн албаны салбар зөвлөл үйл ажиллагаагаа эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх ёс зүйн хороог яамнаас 3, Биеийн тамир, спортын газар /агентлаг/ - 1, Соёл, урлагийн газар /агентлаг/ - 1 тус тус 5 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

         Дээрх журамд зааснаар Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан албан тушаалыг эрхэлж байгаа төрийн захиргааны албан хаагч бүхий төрийн байгууллага бүрт төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрх бүхий байнгын, орон тооны бус Ёс зүйн хороо  ажиллах ёстой.

        Ёс зүйн хороо 3 удаа хуралдаж, тус хороонд гомдол гаргасан асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргалаа.

        Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг мөрдлөг болгон ажилладаг.

        БСШУСЯ-ны эрхлэх асуудал, үйл ажиллагааны хамрах хүрээ, албан хаагчдын ажлын чиг, үүрэг зэргийг харгалзан “БСШУЯ-ны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг тусгайлан боловсруулж мөрдөх нь зүйтэй гэж үзэн уг дүрмийг боловсруулахаар Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу тандалт, судалгааны ажлыг хийж байна.

         

         

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах