ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
        

        Зөвлөх үйлчилгээний нэр: “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 2017 онд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, үндэсний хөтөлбөр, төсөл зэрэг баримт бичгээр дамжин хэрэгжиж байгаа төрийн бодлогын иргэдийн амьдралд үзүүлсэн үр нөлөөг судалж, үнэлгээ өгөх” судалгааны ажил. 

        Зөвлөх нь дараах ерөнхий үйлчилгээ болон ажлын даалгаварт тусгасан үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:

        1.    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, үндэсний хөтөлбөр зэрэгт туссан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын бодлогын зорилт, тэдгээрийн хэрэгжилтэд баримт бичгийн шинжилгээ хийх

        2.    Баримт бичигт хийсэн шинжилгээндээ тулгуурлан хэрэглэгчийн үнэлгээний шалгуур үзүүлэлтийг боловсруулах

        3.    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын талаар баримталж буй бодлогын хэрэгжилт, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг хэрэглэгчээр үнэлүүлэх, тэдний саналыг судлах судалгааны үр дүн оновчтой, бодитой, үнэн зөв гарах аргыг боловсруулах. Үүнд: /түүврийн, мэдээлэл цуглуулах, задлан шинжилгээ хийх зэрэг/

        4.    Боловсруулсан аргыг ашиглан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын талаар баримталж буй бодлогын хэрэгжилт, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг хэрэглэгчээр үнэлүүлэх, тэдний саналыг цуглуулах.

        5.    Хэрэглэгчийн саналд үндэслэн саналыг нэгтгэн дүгнэж, хэрэглэгчийн үнэлгээг гаргах.

        6.    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт баримтлах бодлого хэрэгжүүлэхэд цаашид анхаарах, сайжруулах зэрэг асуудлыг тодорхойлох.

        Дээрх үйлчилгээг үзүүлэх сонирхолтой дараах шаардлага хангах эрх бүхий этгээдийг урьж байна. Үүнд:

        1. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын асуудлаар судалгаа, шинжилгээ, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах үйл ажиллагааны чиглэлтэй байх.
        2. Зөвлөх үйлчилгээтэй ижил төстэй ажлыг 2 буюу түүнээс доошгүй удаа хийж гүйцэтгэсэн байх.
        3. Зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх судалгаа, шинжилгээ, үнэлгээний мэргэшсэн 5-аас доошгүй мэргэжилтэн ажиллуулах боломжтой байх.
        4. Өөрийн үйл ажиллагааг явуулж буй ажлын байр, албан тасалгаа, эд хөрөнгө зэргийг газар дээр нь үзүүлж танилцуулах боломжтой байх.
        5. Шүүхийн шийдвэрээр болон татварын өр төлбөргүй байх.

         

        Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлэхдээ дараах мэдээллийг ирүүлэх ба техникийн санал, үнийн саналыг тус тусад нь дугтуйлан ирүүлнэ. Үүнд:

         

        Техникийн санал ирүүлэх хэлбэр нь: Тендерийн баримт бичигт заасан бүрэн хэмжээний техникийн санал байна.

         

        Техникийн саналтай холбоотой бусад нэмэлт мэдээлэл:

        • Тус зөвлөх үйлчилгээтэй ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар, хүлээн авсан актын хамт
        • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний ноториатар батлуулсан хуулбар
        • Байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаар болон үйл ажиллагааны талаарх танилцуулга, гэрээт ажил гүйцэтгэх хугацаа
        • Холбогдох байгууллагын тодорхойлолт /Шүүхийн болон татварын лавлагаа/
        • Мэргэжлийн хүмүүсийн хувийн хэрэг, дипломын хуулбар.

        Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг Улаанбаатарын цагаар 09:00-07:00 цагийн хооронд дор дурдсан дугаараар холбогдон авч болно.

        Сонирхсон этгээд мэдүүлгээ 2018 оны 01 дүгээр сарын 11–ний өдрийн 10:00 цагаас өмнө дор дурьдсан хаягаар албан бичгийн хамт ирүүлнэ үү.

        Холбогдох хаяг:

        Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 2 давхар, 214 тоот,  Утас: 266588

        Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн  Б.Батгэрэл

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах