ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
        

        Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь Боловсролын салбарын мэдээллийн системийн багт Систем шинжээч 1 хүн, Бизнесийн шинжээч 2 хүн, Өгөгдлийн агуулахын архитектч 1 хүн, Мобайл(IOS, Android) хөгжүүлэгч 2 хүн, Java хөгжүүлэгч 4 хүн, Java script хөгжүүлэгч 3 хүн, Machine Learning and Data Mining инженер 2 хүн, Визуаль дизайнер 1 хүн нийт 16 хувь зөвлөхийг чадварын үнэлгээний аргаар шалгаруулж авна.

        Хувь зөвлөхийн ажлын байранд тавигдах шаардлагыг http://esis.edu.mn/hr/zar.pdf (32 KB) линкээр татаж авна уу.

        Сонирхсон этгээд битүүмжилсэн материалаа 2018 оны 1 дугаар сарын 22 -ны өдрийн 17.30-аас өмнө Улаанбаатар хот, бага тойруу 44, Засгийн газрын III байр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 108 тоот өрөөнд ирүүлнэ үү.

        Бүрдүүлэх материалын жагсаалт:

        ·         Танилцуулга

        ·         Дэлгэрэнгүй анкет

        ·         Дипломын хуулбар

        ·         Холбогдох сертификат

        ·         Байгууллага, хувь хүний тодорхойлолт

        О.Дүнжиннамдаг
        Харилцах утас: 51-263727
        Мэйл хаяг: dunjinnamdag@mecs.gov.mn

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах