Монголын Соёлын өдрүүдийг Бээжин хотноо зохион байгуулна

      Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 2019 оны 10 дугаар сарын 17-18-ны өдөр ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд тэрээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Жан Шюү, Хэвлэл мэдээлэл, радио телевиз, үзэл сурталын дэд сайд Жян Жианьгуотай уулзаж, Монгол-Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монголын соёлын өдрүүдийг Бээжин хотноо зохион байгуулахад хамтран ажиллах асуудлаар санал солилцов. 

    Уулзалтын үеэр Монголын Соёлын өдрүүдийг 2019 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд фото зургийн үзэсгэлэн, монгол судлалын эрдэм шинжилгээний хурал, монголын кино өдрүүд болон үндэсний урлагийн тоглолтыг зохион байгуулахаар талууд харилцан тохиролцлоо.




.